САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2026-06-20 | 103
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан шүүхийн байгууллагын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/63 тоот тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн,
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/17 тоот тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шүүгчийн туслах О.Шинэцэцэг, Д.Одончимэг,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр Зохион байгуулалтын хэлтсийн жолооч Х.Эрдэнэхүү,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Жуух бичиг"-ээр Зохион байгуулалтын хэлтсийн жолооч А.Доржбат нар тус тус шагнагдлаа.

Гал морин жилийн босгон дээр ажил хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал хүртсэн нийт ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026.02.23