ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2026-06-20 | 257

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр зарлигаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүгчийн албан тушаалд Эрхэмбаатарын Бүрэнтогтохыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан, шүүгч Э.Бүрэнтогтох тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу түүний шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгч Э.Бүрэнтогтохын гэр бүл оролцож, баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүслээ.

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026.02.23