ХАМТ ОЛНЫ САР ШИНИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-21 | 141
XVII жарны "Сүрээр дагагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны билигт сайн өдөр Орхон аймгийн шүүхийн хамт олон ахмад буурлуудынхаа хамт Монгол түмний төрт ёс, үндэсний уламжлалаа дээдлэн Сар шинийн хүндэтгэлийн нэгдсэн золголтыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Мөн энэ үеэр “Монгол наадгай” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, нийт шүүгч, ажилтнууд
6 баг болон оролцож тэргүүн байранд П.Ууганцэцэг ахлагчтай “Дөрвөн бэрх” баг, дэд байранд М.Ганчулуун ахлагчтай “Өлзийт золголт” багууд тус тус байр эзэлсэн юм.

Төрлөөрөө түвшин амгалан
Түмнээрээ дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөе

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026.02.23
. . .