-1

“ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ”СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-06-20    |   13

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхтэй “Хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Тус уулзалтаар 2024, 2025 онд давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн тоон мэдээлэл, чанар, өссөн буурсан хувь, маргааны төрөл, Улсын дээд шүүхээс хянагдаж ирсэн хэргийн тоо, чанар, буцаасан хэргийн тоо, улсын тэмдэгтийн хураамжийн талаар болон хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулж, шүүгч нар харилцан ярилцаж, санал бодлоо солилцон хууль хэрэглээний нэгдсэн нэг ойлголттой болж цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Уулзалт ярилцлагад анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга нар оролцлоо

. . .
Цаг үеийн мэдээ