ХАМТАРСАН ДОТООД ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-20 | 99.jpg)
Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тус шүүхийн Тамгын газраас 7 хоног бүрийн баасан гарагт дотоод шуурхай зөвлөгөөнийг хийж хэвшсэн бөгөөд 2026 оноос эхлэн сар бүрийн сүүлийн 7 хоногийн Баасан гарагт Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчидтэй хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон юм.

2026 оны эхний улирлын хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн тамгын газрын албан хаагчид оролцож, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн иргэний хэргийн хөдөлгөөний чиглэлээр, мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд эрүүгийн хэргийн хөдөлгөөний чиглэлээр тус тус мэдээлэл хийж, эрүү, иргэний хэргийн эрх зүйн актыг холбогдох системүүдэд хугацаанд нь байршуулсан эсэх, эрүү, иргэний хэрэг, эрх зүйн актыг архивд хугацаанд нь хүлээлгэн өгсөн эсэх, хугацаа хэтэрсэн хэргийн талаар болон шүүгчийн туслах Д.Одончимэгийн гар дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн жагсаалтыг тус тус танилцуулж, Ерөнхий шүүгч Ц.Алтангадас хуулийн хугацаа хэтэрсэн хэргийн ажиллагаанд анхаарах, цаашид эрх зүйн актыг хуулийн хугацаанд албажуулан эрүү, иргэний хэргийн бүртгэл, хяналтын системт баталгаажуулах, архивд хүлээлгэн өгөх үүрэг чиглэлийг өглөө.

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР