ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ОРХОН АЙМГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАА
2026-06-20 | 153
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын ажлын хэсгийнхэн тус шүүхийн Тамгын газарт 2026.01.23-ны өдөр ажиллаж, шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмжид үзлэг хийж, “Цахим шүүх 2.0” цөм системийн нэвтрүүлэлтийн бэлэн байдал, сүлжээний гадаад, дотоод найдвартай ажиллагааг хангах, зөвлөн туслах ажлуудыг хийлээ.
Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа шүүхийн захиргааны ажилтнуудад “Шүүхийн захиргааны үйл ажиллагааны ERP системийн Хүний нөөцийн удирдлага, Архив, Албан хэрэг хөтлөлтийн модуль болон shuukh.mn, Албаны цахим шуудан ашиглалт”-ын сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

.jpg)
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .