ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2026-06-20 | 146 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаар зарлигаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүгчийн албан тушаалд Оюуны Энхсаруулыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан, шүүгч О.Энхсаруул тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу түүний шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгч О.Энхсаруулын гэр бүл оролцож, баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүслээ.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР