-1

ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   157

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар зарлигаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рагчаагийн Үүрийнтуяаг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагналаа.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан шүүгч Р.Үүрийнтуяад Орхон аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.


Шүүн таслах ажлыг хэвийн явуулах, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Төрийн дээд одон медалиар шагнуулсан шүүгч Р.Үүрийнтуяа танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ, 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025.12.30

. . .
Цаг үеийн мэдээ