2025 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН БОЛОН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-06-20 | 82
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр 2025 оны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ. Тайлангийн хурлаар 2025 төлөвлөгөөний биелэлт 86 хувьтай биелж, тус шүүхийн тайланг хангалттай гэж дүгнэлээ.
Тайлангийн хуралд тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгчийн туслах Ч.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл, урилгаар Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Батцэцэг, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн нар оролцож, 2026 оны шүүхийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд шүүхийн тамгын газартай хамтран ажиллах ажлын талаар санал солилцлоо.
ОРХОН АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ
ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
. . .