ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2026-06-20 | 194 Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар ахмад шүүгч Шараагийн Эрдэнэцэцэгийг “Алтангадас одон”-оор шагнасныг өнөөдөр (2025.12.24) хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээнд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, ахмад шүүгч, ажилтнуудын төлөөлөл оролцож, баяр хүргэлээ.
Шүүн таслах ажлыг хэвийн явуулах, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Төрийн дээд одон медалиар шагнуулсан ахмад шүүгч Ш.Эрдэнэцэцэг танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР