-1

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛАХ  ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   202

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар зарлигаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Гэрэлтхүүгийн Жаргалтуяа нь Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдлоо.
Энэхүү зарлигийг танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд болон шүүгч Г.Жаргалтуяагийн гэр бүлийнхэн хүрэлцэн ирж баяр хүргэж, баярт мөчийг нь хамтдаа хуваалцсан юм.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Гэрэлтхүүгийн Жаргалтуяа танд дахин баяр хүргэж, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 

. . .
Цаг үеийн мэдээ