-1

ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   170

        2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болон шүүхийн тамгын газраас санаачлан Орхон аймгийн Прокурорын газар, Орхон аймгийн Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн удирдлагууд, албан хаагчдыг оролцуулан хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

        Тус уулзалт, хэлэлцүүлэгээр “…хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, эрүү, иргэний хэргийн гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авах, эрүү, иргэний хэрэгт шинжээчийн дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргах, шүүхэд мэдэгдэж хүргүүлэх ажиллагаа”-ны талаарх хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан санал солилцлоо.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ