-1

ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   338

       Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН”-ЫГ 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Шүүгч С.Цэцэгмаа нь улсад 37 жил, шүүгчээр 34 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа билээ.

       Өнөөдрийн хүндэтгэлийн хуралдаанд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, прокуроруудын хамт, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, нийт өмгөөлөгч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн төлөөлөл болон шүүгч С.Цэцэгмаагийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.

         Хүндэтгэлийн хуралдааныг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа нээснээр эхэлж, өөрийн шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ шүүгч, шүүхийн хамт олондоо цаашдын ажилд өндөр амжилт хүсч талархал илэрхийлж, хүндэтгэлийн хуралдааныг хаав.

       Тамгын газрын дарга Б.Батцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон танхимд төрийн дуулал эгшиглүүлж, шүүгч С.Цэцэгмаагийн өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн нөмрөг, үнэмлэхийг дурсгал болгон хадгалууллаа.

       Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгч таньдаа цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ