-1

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   285

      2025.11.07-ны өдөр “Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа”-ны хүрээнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Гэгээ нэмэх нэг төрийн бус байгууллагуудтай хамтран "Яаралтай тусламжийн бэлэн байдал" сэдвээр их эмч н.Сансарайдорж, "Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хорт хавдраас урьдчилан сэргийлэх" сэдвээр их эмч Шагдарсүрэн нар сургалт зохион байгууллаа.

     Сургалтад Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын албан хаагчид хамрагдав.

     Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах, шээс боловсруулах тогтолцооны өвчлөл орж байгаа бөгөөд халдварт бус өвчний талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн үед зөв үйлдэл хийх, түргэн тусламж дуудах, анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь энэхүү сургалтын зорилго юм.

     Дээрх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Сансарайдорж, Баян-Өндөр мед нэгдсэн эмнэлэгийн гастроэнтерологийн  их эмч Г.Шагдарсүрэн нарт баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ