УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-20 | 79 
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Тус уулзалтаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын зохих зүйл, заалтуудыг нэг мөр ойлгож хэрэглэх талаар, мөн 2025 онд Хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн эрүүгийн хэргийн тогтоолуудыг судалж, цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулж, санал солилцов.

ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
. . .