-1

 ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-20    |   131

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2026.01.13) зохион байгууллаа. 
       Тус ёслолын ажиллагаанд Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам цахимаар оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. 


      Төрийн сүлдэндээ мөргөн, тангарагаа өргөсөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдуламд хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ