-1

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2026 оноо угтан шинэ жилийн “Баярын хурал”-ыг зохион байгууллаа

2026-06-20    |   266

          Баярын хуралд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн тамгын газрын захиргааны ажилтан, алба хаагчид оролцож өнгөрч буй 2025 онд хамт олноо манлайлж, үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудаа тодрууллаа.

      “Оны шилдэг ажилтан”-аар шүүгчийн туслах Д.Сэржмядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нарыг,

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Д.Одончимэг, шүүгчийн туслах Ч.Буяндэлгэр нарыг,

    Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын “Жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Ч.Буяндэлгэр, шүүгчийн туслах Н.Хонгорзул, бичиг хүргэгч Д.Алтанцэцэг нарыг шагнаж урамшууллаа.

        Мөн Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэгт Орхон аймгийн хууль хяналтын байгууллагын “Оны тэргүүний ажилтан”-аар тодруулж, шагналыг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр гардууллаа.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2025.12.26

. . .
Цаг үеийн мэдээ