-1

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

2026-06-20    |   285

         

       Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бат-Очирын Бямбасүрэн нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар зарлигаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан тус шүүхийн ерөнхий шүүгчийг сонгохоор 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шүүгч Ц.Алтангадас Ерөнхий шүүгчээр сонгогдлоо.

Ерөнхий шүүгч Ц.Алтангадаст Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Бямбасүрэн шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгч

          Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батцэцэг, Орхон аймгийн Эрүүгийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр, Орхон аймаг дахь       

         Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг нар болон хамт олноос нь цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ