-1

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   211

           Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газрын санаачилгаар Орхон аймгийн Цагдаагийн газартай хамтарсан уулзалтыг 2025.12.05-ны өдөр зохион байгууллаа. 
         Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилт, шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэх ажиллагаа, албадан ирүүлэх, эрэн сурвалжлахтай холбоотой гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлт, цагдаа, харуул, дэг сахиулагчдын ажлын гүйцэтгэл, уялдаа холбоог сайжруулах, гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар харилцан ярилцаж санал солилов.        

      Уг уулзалтад, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ариунцэцэг, шүүгчид, Шүүхийн тамгын газрын дарга Б.Батцэцэг, шүүхийн захиргааны ажилтнууд, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Лхагвадорж, Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд оролцлоо. 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ