ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-06-20 | 127
2025.11.10 Баян-Өндөр сум
2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шуурхай зөвлөгөөн боллоо. Тус шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг хийхээр шийдвэрлэлээ. Үүнд:
- Шуурхай зөвлөгөөн болон бусад асуудлыг хэлэлцсэн талаарх мэдээллийг зурагтай бэлдэж, тухай бүрт нь шүүхийн веб хуудас болон шүүхийн тамгын газрын веб хуудсанд байршуулдаг байх;
- Шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байх явцад шүүх хуралдааны танхимд тайвшруулах ая явуулдаг байх;
- Шүүх хуралдааны товыг шүүх хуралдаанд оролцож байгаа шүүх бүрэлдэхүүнд өгдөг байх;
- Шүүх хуралдааны даргалагчийн өмнөх хаягт “даргалагч” гэж нэмж оруулах;
- 2025 оны 11 дүгээр сарын 07-нд болох шүүгч С.Цэцэгмаагийн хүндэтгэлийн шүүх хуралдаанд шүүхээсээ хүндэтгэл үзүүлж оролцох;
- Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга солигдож байгаа тохиолдолд шүүхийн тамгын газраас ямар үндэслэлээр солигдсон талаарх баримтыг авч хэрэгт хавсаргах;
- 10 дугаар сарын шүүхийн мэдээлэл бэлтгэж, холбогдох газруудад хүргүүлэх;
ОРХОН АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
. . .