НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНД ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-06-20 | 147Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр (2025.10.09) Улаанбаатар хот, Төрийн ордонд болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил дутамд зохион байгуулдаг бөгөөд “Нийт шүүгчийн III чуулган”-ыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгч нараас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нийт шүүгчийн III чуулган”-д Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс 14 шүүгч биечлэн, 4 шүүгч цахимаар тус тус оролцож, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах”, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна.

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР