“ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, СТАНДАРТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-20 | 288
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2025.05.19-ний өдрийн С/12 дугаар тушаалаар MNS 7068-2025, Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандартыг үндэсний стандартаар шинээр баталж, Төрийн албаны зөвлөлийн 2025.06.25-ны өдрийн 318 дугаар тогтоолоор хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт төрийн байгууллагын даргад үүрэг болгосон юм.

Дээрх батлагдсан стандартыг нийт ажилтнуудад танилцуулах, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах мэдлэгийг олгох зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн удирдан явуулж, төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандартын хүрээнд төрийн байгууллагын үзүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа, үзүүлэх үйлчилгээ, албан хаагчид тавих ерөнхий шаардлага, нэгдмэл арга зүйг тогтоосон бөгөөд энэ талаарх ойлголт, мэдээллийг хүргэсэн юм.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР