-1

ОРХОН АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД 3 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-20    |   452

May be an image of 5 people and text that says 'БТС また нийтм ТаНы 정는 GD *ардэнэт АРДЗНЭТУНПДЕЭР"ХЗА YANQB3P Орхон аймгийн шуухийн TYYXT 50 жил, Монгол Улсад Нотарнатын байгууллага уусэж хогжоений 100 жилийн Ойн хурээнд хуулийн байгууллагуудын аварга шалгаруулах СПОРТЫН тероЛТ ТЭМЦээн OPXO 4酒'

     Энэ онд Орхон аймгийн Шүүхийн түүхт 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Орхон аймгийн Нотариатчдын танхимтай хамтран Орхон аймгийн хуулийн байгууллагуудын дунд 3 төрөлт спортын тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

     Тус тэмцээнд Орхон аймгийн Прокурор, Орхон аймгийн Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги, Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газар, Орхон аймгийн Дотоодын цэргийн 816 дугаар анги, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Монголын Нотариатын танхимын Орхон аймаг дахь салбар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн нийт 9 байгууллагын баг, тамирчид оролцсон бөгөөд багийн нийлбэр дүнгээр Орхон аймгийн Цагдаагийн газрын баг, тамирчид тэргүүлж, алтан цомын эзэн боллоо.

1.Дартсын төрөлд:

Алтан медаль – Э.Алтанбат /Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газар /

Мөнгөн медаль – Б.Энх-Эрдэнэ /Орхон аймгийн Прокурор /

Хүрэл медаль – Б.Баттөр /Орхон аймгийн шүүх/

May be an image of 9 people, people performing martial arts and text

2.Волейболын холимог төрөлд:

Алтан медаль – Орхон аймгийн Дотоодын цэргийн 816 дугаар анги

Мөнгөн медаль – Орхон аймгийн Цагдаагийн газар

Хүрэл медаль – Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги

May be an image of ‎11 people, people playing basketball and ‎text that says '‎적선당 ح EROENET B 1 ERDENET ین ERDENET ERDENET‎'‎‎

3.Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

Алтан медаль – Орхон аймгийн шүүх

Мөнгөн медаль – Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги

Хүрэл медаль – Орхон аймгийн Прокурор

May be an image of 9 people and text

4.Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

Алтан медаль – Орхон аймгийн Цагдаагийн газар

Мөнгөн медаль – Орхон аймгийн Дотоодын цэргийн 816 дугаар анги

Хүрэл медаль – Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги тус тус байр эзэллээ.

May be an image of 12 people, people playing basketball and text

  Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.

 

ОРХОН АЙМГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД,

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2025.04.21

 

. . .
Цаг үеийн мэдээ