-1

БАЙГУУЛЛАГЫН БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИСС ХУРАЛДЛАА

2026-06-21    |   257

     2025.02.17-ны өдөр тус шүүхийн тамгын газрын шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэнгээр ахлуулсан шүүгчийн туслах Д.Сэржмядаг, Д.Сүхбат, эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, Архив, бичиг хэргийн эрхлэгч У.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгууллагын баримт нягтлан шалгах комисс хуралдаж 100 хувийн саналаар 2025 онд хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг зөв ангилж бүрдүүлэх, хадгалах хугацааг нь оновчтой тодорхойлох, тэдгээрийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлэхэд анхаарах асуудлын талаар ярилцлаа.

     Байгууллагын баримт нягтлан шалгах комисс нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Шүүхийн архивын ажиллах журам, Байгууллагын архивын ажлын үндсэн зааврыг хэрэгжүүлэх, хяналт тавих зорилгоор жил бүр хуралдаж, тухайн жилийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, архивт хэрэг, баримт бичиг хүлээн авах, хадгалах, бүртгэл хөтлөх, архивын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

. . .
Цаг үеийн мэдээ