Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Захиргааны байгууллага хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгож болно

            Орхон аймгийн Засаг даргын 2022 оны  А/744 дугаартай захирамжаар “Баянцагаан баг, Авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 м.кв газрыг Г.Л“Амины орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд уг газрыг “Авто засвар үйлчилгээ”-ний зориулалттай болгон өөрчилсөн 2016 оны захирамжуудыг  хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Нэхэмжлэгч Г.Л-ээс Орхон аймгийн Засаг даргын 2022 оны  А/744 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар маргав.

            Аймгийн Засаг даргаас “Г.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оноос хойш Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулж, газрын гэрчилгээ аваагүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг түүнд эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр иргэн Г.Л-д газар эзэмшүүлсэн захирамж, газрын зориулалт өөрчилсөн захирамжуудаа хүчингүй болгосон” гэв.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

            Г.Л-д анх газар эзэмшүүлэхдээ   Газрын тухай хуулийг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн байх тул хууль бус захиргааны актаа түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө хүчингүй болгох эрхтэй.

Г.Л-д газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй, анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлсэн тул захиргаа энэ алдаатай шийдвэрээ засах эрхтэй.

Газар  эзэмших эрх нь хуулийн дагуу /хууль ёсны дагуу/ үүссэн бол өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэх үр дагавартай, энэ тохиолдолд дээрх үндэслэл тогтоогдсонгүй.

           

Хураангуйг бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг

https://shuukh.mn/single_case/12449?daterange=2022-01-01%20-%202024-03-20&id=1&court_cat=3&bb=1

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00