Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн чадвар алдалт нөлөөлөх байдал

Орхон  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №119/ШШ2023/0014 дүгээр шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 27

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Иргэн Л.О нь “сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын ... дугаар  сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ээр шүүхэд маргажээ. 

Нэхэмжлэгч Л.О нь өөрийн хүсэлтээр удаан хугацаагаар эмчлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу сумын засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар 6 сарын чөлөө олгож, Б/34 дугаар захирамжаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон байна.

Анх иргэн Л.О нь 2019 оноос эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгож эхэлсэн ба 2019 оны 3 сараас 2021 оны 9 сарын 21-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тус тус аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоож байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, хугацааг 12 сараар сунгасан байдаг.

 Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа”-г баталсан байдаг ба хөдөлмөрийн чадварыг 70 ба түүнээс дээш хувиар алдвал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. 

Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 10 сар хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байж байгаад 2022 оны 10 сард 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь буурсан ба шүүх аймгийн болон нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс”-ыг шинжээчээр томилсон ба Л.О-гийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байгааг тогтоосон. 

Ингээд шүүхээс сумын засаг даргын шийдвэр хуульд нийцсэн гэж үзжээ. 

Хэрвээ хөдөлмөрийн чадвар нь сэргээгдсэн өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиас бага болсон нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдвол ажилдаа эргэн орох хүсэлт гаргах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авахаар хуульчилсан байгааг дүгнэжээ. 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13012?daterange=2023-01-01%20-%202023-11-27&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00