Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн  гаргуулахыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Юнайтед мерес машинери” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар албан бичигт дурдсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендерт “Юнайтед мерес машинери” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,  27 дугаар зүйлийн 27.2, 27.4,  30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Юнайтед мерес машинери” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан  гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,  “тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хоёр. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт авто зам” ХК-ийн Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлд өмчлөх эрхийн бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд давхардуулан өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн Ү-2101008734, Ү-2101008726, Ү-2101005708, Ү-2101009195, Ү-2101008667, Ү-2101010784, Ү-2101011445, Ү-2101005651, Ү-2101000857 Ү-2101010228, Ү-2101005686 дугаартай улсын бүртгэлүүд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох,

Орон сууц хувьчлах товчооны 2001.12.01-ний өдрийн 39 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.4, 32 дугаар зүйлийн 32.3, 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт авто зам” ХК,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нарын хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00