Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох хэргийн  хэрэг  хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт таймс сонин” ХМБ-ын Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”, “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

            Бүрэлдэхүүнд шүүгч П.Ууганцэцэг

                                   шүүгч Б.Батчимэг

 

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны ерөнхий хуулийн 4  дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3.2, 32.4, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрдэнэт таймс сонин” ХМБ-ын Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаар бүхий албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

          

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1 дэх хэсэгт зааснаар “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00