Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хоёр. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Юнайтед мерес машинери” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар албан бичигт дурдсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендерт “Юнайтед мерес машинери” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Юнайтед мерес машинери” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00