Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох хэргийн  хэрэг  хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хоёр. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Сити агро эх” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ЭҮТӨҮГ/202201163/02/01 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, үнэлгээний хорооны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

 

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 45 дугаар зүйлйн 45.1, 47 дугаар зүйлийн 47.7, 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сити агро эх” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №07 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” №03-02/201 дугаартай шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Юнайтед мерес машинери” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар албан бичигт дурдсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендерт “Юнайтед мерес машинери” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Юнайтед мерес машинери” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00