Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.10.27-ны өдөр

 

2021.10.27                                                                                                                          Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Догсомд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Догсом, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал:  Б.Догсомд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Б.Догсом, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдол болон хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолтой, О.Баасанхүүд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Баасанхүүгийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: О.Баасанхүүд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Уранбайгаль, Н.Энхбилэг нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурор эсэргүүцэл, шүүгдэгч Б.Уранбайгалийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Уранбайгаль, Н.Энхбилэг нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, шүүгдэгч Б.Уранбайгалийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаар шийтгэвэртэй, А.Мөнхбаярт холбогдох зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал:  А.Мөнхбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Шинэбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Шинэбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00