Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.10.28-ны өдөр                                                                                                         Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 563 дугаар шийдвэртэй, Б.Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00525 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагад холбогдох “Хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00785 дугаар шийдвэртэй, П.Алтантүлхүүрийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Н.Энхболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл                 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

6

5

1                

  

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

                                                                                                    

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00