Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын хууль ёсны эрх ашиг, өмчлөх эрхийг сэргээж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Г.Цэнгэлмаагийн Г.Саруул-Эрдэнэд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг

Илтгэгч Ерөнхий шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг  хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хоёр. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.36, 7 дугаар зүйлийн 7.2.25, 41 дүгээр зүйлийн 41.2, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00