Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч С.Энхтүвшингийн Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргаас Яргуйт овоот 22-р баг 24-22 тоот газрыг иргэн Ж.Эрдэнэбилэгт олгосон үйлдлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Энхтүвшин, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж,  119/2021/0016/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Эрдэнэт Оргил” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бусад тооцуулах, Орхон аймгийн Засаг даргын амаар гаргасан хууль бус шийдвэрийн улмаас “Эрдэнэт оргил” ХХК-д учирсан хохирол, зардал болох 84,379,350 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.5, 34 дүгээр зүйлийн 34.6.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг тус тус баримтлан “Эрдэнэт оргил” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Эрдэнэт оргил” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Засаг дарга Л.Батлутын амаар гаргасан илт хууль бус шийдвэрийн улмаас “Эрдэнэт оргил” ХХК-д учирсан хохирол болох 84,379,350 /наян дөрвөн сая, гурван зуун далан есөн мянга, гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулсэн.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00