Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч С.Энхтүвшингийн Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргаас Яргуйт овоот 22-р баг 24-22 тоот газрыг иргэн Ж.Эрдэнэбилэгт олгосон үйлдлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1, 30.3.2, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутад хүртэл хойшлуулсан.

Хоёр. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгон, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн НӨАТ суутган төлөгчөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хасах гэж А/15 тушаалдаа өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох”, “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн 2080 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг    

Илтгэгч шүүгч П.Сарангэрэл

               шүүгч Б.Мөнхжаргал

               шүүгч Ж.Ганчимэг

Шийдвэрлэсэн байдал:

Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 он/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 13.9, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн  2080 дугаарт бүртгэсэн иргэн Ц.Цэндсүрэн, Ц.Чинбат нарын гэрлэлтийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00