Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛН

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 6, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 5/ нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-263526 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлнэ үү.

Нэр дэвшигчидтэй танилцах http://parliament.mn/n/whayn

Жич: Байнгын хорооны тогтоолд томилгооны сонсголд оролцох ажиглагчийн тоог 15 хүртэл байхаар тогтсон тул томилгооны сонсголд оролцох бүртгэлийг цахим шуудангаар ирүүлсэн дарааллын дагуу хийх болохыг мэдэгдэж байна.

 Ажлын хэсэг

Эх сурвалж: http://parliament.mn/n/aaayn

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00