Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгон, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн НӨАТ суутган төлөгчөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хасах гэж А/15 тушаалдаа өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

                         

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутад хүртэл хойшлуулсан.

 

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

                         

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад хүртэл хойшлуулсан.

 

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Эрдэнэт Оргил” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бусад тооцуулах, Орхон аймгийн Засаг даргын амаар гаргасан хууль бус шийдвэрийн улмаас “Эрдэнэт оргил” ХХК-д учирсан хохирол, зардал болох 84,379,350 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

                         

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт Оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00