Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Эрдэнэт Оргил” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бусад тооцуулах, Орхон аймгийн Засаг даргын амаар гаргасан хууль бус шийдвэрийн улмаас “Эрдэнэт оргил” ХХК-д учирсан хохирол, зардал болох 84,379,350 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

                         

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. 

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00