Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Ардчилсан нам, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Өсөхбаяр, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд нарын Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

                          Б.Мөнхжаргал

                          Б.Батчимэг

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганболд, Д.Өсөхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхуяг, хариуцагч Д.Мөнхбат, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинжаргал, гуравдагч этгээд Ц.Алтаншагай нарын нарын эвлэрлийг баталж, 119/2020/0025/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00