Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Сайхан галтай” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Долгормаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

 

Шийдвэрлэсэн байдал:

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь  хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Сайхан галтай”  ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хоёр. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Ардчилсан нам, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Өсөхбаяр, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд нарын Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

                          Б.Мөнхжаргал

                          Б.Батчимэг

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Ардчилсан нам, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Өсөхбаяр, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00