Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Сайхан галтай” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Долгормаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сайхан галтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хоёр. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК-ийн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.22/01 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.12.2, 14 дүгээр зүйлийн 14.2,  Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК-ийн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын  2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00