Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Б.Баатар, Б.Баттүвшин нарын нэр бүхий 66 иргэний Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар 29-ний өдрийн 01 дугаар тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

                          П.Ууганцэцэг

                          Б.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар Б.Баатар, Б.Баттүвшин нарын нэр бүхий 66 иргэний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар  хойшлуулсан.

 

Нэг. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК-ийн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.22/01 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт хивс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00