Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.10.14-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 608 дугаар шийдвэртэй, Б.Дэлгэрнасангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Алимаад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 8.641.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Дэлгэрнасангийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаар шийдвэртэй, Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Даваасүрэнд холбогдох “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 8.115.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 543 дугаар шийдвэртэй, А.Азбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК-нд холбогдох “Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг Цэнхэр аптекийн хойд талд баригдаж буй Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5-д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг А.Азбаярын нэр дээр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарбаясгалангийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 464 дугаар шийдвэртэй, Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баярсайханд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 703.521.27 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Баярсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 685 дугаар шийдвэртэй, Б.Дэлгэрнасангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхцэцэг, Б.Энэрэлсайханд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3.850.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Дэлгэрнасангийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

6. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаар шийдвэртэй, А.Чанцалдуламын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энх-Амгалан, Л.Болорчимэг нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

7. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 544 дугаар шийдвэртэй, Б.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 19.682.108 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл                 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

14

3

10                

  

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00