Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.10.20-ний өдөр

 

2021.10.20                                                                                              Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Мөнх-Эрдэнэ, З.Энхнасан нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал:  Ш.Мөнх-Эрдэнэ, З.Энхнасан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 519 дүгээр захирамжтай,  Б.Мөнхдөлгөөнд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхдөлгөөнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 519 дүгээр захирамжийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр буцааж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Адъяахүүд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Адъяахүүгийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал:  Г.Адъяахүүд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  153 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхзаяад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мөнхзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал:  Б.Мөнхзаяад холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар захирамжтай, О.Түмэннаст, Б.Батмөнх нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: О.Түмэннаст, Б.Батмөнх нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл гаргах хугацааг сэргээж шийдвэрлэжээ.

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00