Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

                                                                                               

2021.10.21-ний өдөр                                                                                                     Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 719 дугаар шийдвэртэй, М.Лханаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нямлхагвад холбогдох “10.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Лханаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. . Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 721 дугаар шийдвэртэй, “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Билгүүнд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4.509.800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Гансүхийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 791 дугаар шийдвэртэй, О.Батцэрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Энэрэлд холбогдох “Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 10.930.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч О.Батцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл                 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

7

4

2                 

  

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

 

                                                                                              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00