Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүх хуралдааны тойм
2021.09.29 Баян-Өндөр сум
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолтой, Я.Цэгмэд-Од, Г.Ганзориг нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Г.Эрдэнэзулын эсэргүүцэл, хохирогч С.Золзаяагийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: Я.Цэгмэд-Од, Г.Ганзориг нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.
2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Болд-Эрдэнэд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: Б.Болд-Эрдэнэд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 27 Өнөөдөр
- 159 Өчигдөр
- 743 Долоо хоногт
- 2649 Сүүлийн сард
- 82838 Нийт хандалт