Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны
03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм
Нэг. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдуулан гаргасан “Хурд” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч Д.Нармандахын Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Оюунтунгалагт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг
Шийдвэрлэсэн байдал:
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нармандахын “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0063635 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэг. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн 2080 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн улсын бүртгэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн “2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн 2080 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн улсын бүртгэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 11 Өнөөдөр
- 55 Өчигдөр
- 121 Долоо хоногт
- 369 Сүүлийн сард
- 83498 Нийт хандалт