Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны      

03 дугаар сарын 23ы өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

   Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэрэг                    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

  Нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан гаргасанҮнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын гэрээг “Хазаарбат” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д даалгахшаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

 

 

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00