Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ

Миний бие А.Золзаяа нь А.Алтанзаяатай хамтарч мөнгөө нийлүүлэн байр худалдан авсан боловч А.Алтанзаяа нь намайг залилан, гүтгэх аргаар байрнаас хөөж гаргасан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж явсаар 2018 оны 6 сард байрыг эзэмших эрхээ олж авсан ч А.Алтанзаяа нь Худалдаа хөгжлийн банкинд зээлтэй гэсэн асуудлаар Улсын бүртгэлийн газар намайг байрны эзэмшигчээр бүртгэхгүй миний эрхийг зөрчсөн тул Улсын Бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэл гаргаж Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Шүүгч П.Ууганцэцэг хэргийг хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж, худалдаж авсан байрыг минь Улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан шийдвэр гаргаж өгсөн явдалд шүүгчийн туслах Д.Сэржмядаг, шүүгч П.Ууганцэцэг нарт туйлын их Баярлалаа.

Залилан гүтгэгч нь нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгө мөнгөний асар их хохирол учруулдаг юм байна. Энэ бүхний эсрэг үнэнч шударгаар үнэн зөв дэнслэн зогссон та бүхэндээ олон олон хохирсон шударга иргэдийн түшиг тулгуур нь болж явахыг хүсэн ерөөе.

Ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсье.

 

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг

                          Иргэн А.Золзаяа                            

2020.03.12

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00