Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны      

03 дугаар сарын 09ий өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

  Нэхэмжлэгч “Эрин гүрэн” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрин гүрэн” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

                                                                               

Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

  Нэхэмжлэгч “Ньюгранд пропертийз” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Б.Хишигбат, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр нарын бичсэн, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 200000903 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ньюгранд пропертийз” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Нэг. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдуулан гаргасанХурд” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зургийг хууль бус байсан болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаас:

  Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэрэг                    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00